Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн 48-р байрны оршин суугчдын гаргасан өргөдөл хүсэлтийн дагуу уулзалтыг зохион байгууллаа.

2016-09-19

Жилийн жилд дүүргийн иргэд, оршин суугчдын хувьд тулгамддаг томоохон асуудлуудын нэг бол орон сууцны дулаан алдагдал, сантехникийн  гэмтэл юм. Тухайлбал дүүргийн 48-дугаар байрны подволд цэвэр бохир усны шугамын эвдрэл гэмтэл гарч айлуудад халуун ус удаж байж ирдэг, өвөлдөө хүйтэн, бохирын үнэр үнэртэж байна гэсэн санал гомдлын дагуу тус байрны оршин суугчидтай  2016 оны 9 дүгээр сар 14 ний өдөр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний оролцооны хэлтсээс 48-р байрны байрны гадна талбайд уулзалт зохион байгуулан ажиллаа. Уулзалтад  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багануур-Ус ОНӨААТҮГ-ын инженер Т.Угтах-баяр болон Маргад-Өргөө СӨХ-ны дарга Батсуурь зэрэг албан тушаалтнууд оролцсон юм. Уулзалтаар иргэдийн тулгамдсан асуудлыг хэлэлцэн ярилцаж,  гэмтэл гарсан  шугамуудыг 10-р сарын 1 ээс өмнө засварлаж янзлахыг Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир Багануур-Ус ОНӨААТҮГ-ын инженер Т.Угтах-баярт үүрэг болгон ажиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%