Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Дүүргийн хэмжээнд хөршийн өдөр арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

2016-09-21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 126 дугаар тогтоолоор Гэр бүлийн хүчирхийлэл ахуйн хүрээнд гардаг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх иргэдийн идэвх санаачлагд тулгуурлан амгалан тайван байдлын тогтолцоог бүрдүүлэх зорилтын хүрээнд хөршийн хяналтын хөтөлбөрийг баталсан байдаг. Тус хөтөлбөрт тусгасны дагуу иргэд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг захиргааны зөрчлийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж хөрш айл ойр орчныхоо аюулгүй байдалд санаа тавьж  зүй ёсны шаардлага тавих зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн. Хөршийн хяналтын тухай хөтөлбөрийн хүрээнд хөршийн өдөр арга хэмжээг  Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэлтэс хамтран 9-р сарын 18 ны өдөр  5 хороо тус бүр дээр хөршийн өдөр арга хэмжээг амжилттай зохион байгуулж хөршийн хяналт хэрэгжүүлсэн иргэдэд болон хяналтын 2 бүлгийг  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, цагдаагийн хэлтсээс баталсан удирдамжийн дагуу шагнаж урамшуулав.

 



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%