Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 15,212 нэр дэвшигч бүртгэгдлээ

2016-10-12

УИХ-ын 2016 оны 6 дугаар  тогтоол батлагдаж Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг энэ аравдугаар сарын 19-ний Лхагва гарагт Улаанбаатарын цагаар өглөөний 07:00-22:00 цаг хүртэл хороодод байрлах сонгуулийн хэсгийн хороо тус бүр дээр явуулах юм. Энэ удаагийн Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулиар Нийслэлийн 9 дүүргийн 152 хороо 21 аймгийн 1613 багт нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам эвслээс 14,489 нэр дэвшигч 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Сум дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуульд Монгол Ардын Нам, Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам, Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, Монгол ардын хувьсгалт нам, Ардчилсан нам-Монгол ардын хувьсгалт намын ТӨВ НУТАГ эвсэл, Эх орон нам, Монгол үндэсний Ардчилсан нам, Хөдөлмөрийн үндэсний нам зэрэг нам эвслүүд оролцож байна.Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу 9-р сарын 27-ны өдөр гардуулсан юм. Манай Багануур дүүргийн тухайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 25 мандатын төлөө Монгол Ардын Намаас 25 нэр дэвшигч Ардчилсан намаас 24 нэр дэвшигч бие даагч 1 нэр дэвшигч өрсөлдөж байна. Ардчилсан намын тухайд сонгуулийн хороонд 25 нэр дэвшигчийн судалгаа мэдээллийг цагт нь бүрдүүлсэн ч нэр дэвшигч Махвалын Гэрэлтуяаг Монгол улсын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 114 дүгээр зүйлийн 114.1 70 дугаар зүйлийн 70.1 159 дүгээр зүйлийн 159.1 159.2 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэг Багануур дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 27-ны өдрийн 65 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах тогтоолыг Багануур дүүргийн сонгуулийн хороо гаргасан байна.        




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%