Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн ИТХ-ын сонгууль амжилттай болж өндөрлөлөө

2016-10-25

Сум дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох 2016 оны ээлжит сонгууль аравдугаар сарын  19-ний лхагва гарагт болж өнгөрсөн. Сонгуулийн тухай хуульд заасний дагуу сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй нийслэлийн 152 тойрогт нэмэлт санал хураалт явуулахаар болж улмаар 23-ний өдрийн өглөө 07:00-22:00 цаг хүртэл нэмэлт санал  хураалт үргэлжилсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн сонгуулийн хорооноос сум дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг албан ёсоор танилцууллаа. Тодруулбал нийслэлийн хэмжээнд  866 мянга 499 сонгогч бүртгэгдсэнээс 485 мянга 531 хүн саналаа өгч нийслэлд сонгуулийн ирц 56,1 хувьдаа хүрч, ирц хүрээгүй тойргийн нэмэлт санал хураалтаар нийт 70264 хүн саналаа өгсөн байна. Багануур дүүргийн хувьд 1-4 хүртэлх тойрогт ирц хүрээд байсан бол 5 –р тойрог 49,3 хувьтай ирц хүрээгүй нэмэлт санал хураалт дахин явагдаж эцсийн мэдээ гарсан юм. Дүүргийн хэмжээнд нийт 25 мандатын төлөө Монгол Ардын Нам-25 Ардчилсан Нам-24 Бие даагч-1 нийт 50 нэр дэвшигч  өрсөлдсөнөөс Монгол Ардын НАМ-аас нэр дэвшсэн 25 нэр дэвшигчдэд дүүргийн иргэд итгэл үзүүлэн сонголтоо хийж ялалт байгуулсан төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа.




 




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%