Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын АНХДУГААР хуралдаан боллоо

2016-11-03

Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдааныг өнөөдөр ЗДТГ-ын 202 тоотод зохион байгууллаа. Хуралдаанаар дүүргийн ИТХ-д ялалт байгуулсан 25 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж энгэрийн тэмдэг үнэмлэхийг гардуулан өгөхөөс гадна ИТХ-ын дарга тэргүүлэгчдийг сонгох мөн дүүргийн Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулах ажиллагааг зохион байгууллаа. Санал хураалтыг дүүргийн төр захиргааны байгууллагуудын дарга удирдлагуудын дунд нээлттэйгээр явуулсан юм. Санал хураалтаар ИТХ-ын даргаар С.Даваасүрэн,  сонгогдсон бол тэргүүлэгчдээр  Н.Ганбаатар Э.Номинчулуун Д.Батнасан Ж.Мөнхцэцэг Б.Батболд А.Өсөхжаргал гэх 6 төлөөлөгчийг тэргүүлэгчээр ажиллуулахаар болсон байна. Багануур дүүргийн Засаг даргын тухайд ИТХ-ын суудалд олонх болсон МАН-аас Цэндийн Сандаг-Очирыг нэр дэвшүүлж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод саналаа өргөн барихаар болсон юм. 












ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%