Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан боллоо.

2016-12-22

Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан энэ сарын 19-ний хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 2017 оны Багануур дүүргийн төсөв, Газар зохион байгуулалтын 2016 оны биелэлт, 2017 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. 
Нийслэлийн ИТХурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6/11 тогтоолоор Нийслэлийн 2017 оны төсвийг хэлэлцэн баталсан байна. 2017 онд Монгол улс төсвийнхөө 1/4 хэсгийг гэрээний дагуу бондын зээлд өгөх зайлшгүй шаардлага тулгарсан тул орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт өмнөх жилүүдээс эрс буурчээ. 
Дүүргийн төсвийн төслийг хэмнэлттэй байх зарчмыг баримталж ажиллах ба үүнд эд хогшил худалдан авахгүй байх, гадаад томилолт олгохгүй байхаар тусгасан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэр хорооллын шаардлагатай 3 хэсэгт ундны ус түгээх худаг барих асуудлыг оруулсан байна. Үлдсэн хөрөнгийг өмнөх жилд хийгдсэн ажлын дутуу санхүүжилтийг олгохоор санал оруулжээ.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%