Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаан

2016-12-23

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит бус хоёрдугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Хурлаар ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай, 2016 оны төсвийн тодотгол батлах тухай, ИТХ-ын ажлын хороодын ажиллах журам батлах тухай, Ёс зүйн дэд хорооны дүрэм батлах тухай, ИТХ-ын ажлын хорооны бүрэлдэхүүн батлах тухай гэсэн таван асуудлыг хэлэлцэж баталлаа. 
Дүүргийн ИТХ-аар МУ-ын Их хурлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн "Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулиар нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" 47 дугаар тогтоолыг баримтлан дүүргийн төсвийн байгууллагуудын төсөвт зохицуулалт хийн баталсанаар жилийн эцэст дүүрэг өргүй гарах боломж бүрдэж байна. 
ИТХ-ын ажлын хороодын дарга, гишүүдийн бүрэлдэхүүнийг баталлаа. 
Эрх зүйн бодлогын хорооны даргаар С.Сэргэлэн, гишүүдэд Х.Пүрэвсүрэн, Жа.Мөнхцэцэг, С.Даваасүрэн, А.Өсөхжаргал. 
Эдийн засаг, төсөв санхүүгийн хорооны даргаар О.Батмөнх, гишүүдэд С.Даваасүрэн, Н.Ганбаатар, Д.Батнасан, Т.Отгонболд, Б.Батболд, Ж.Мөнхцэцэг. 
 Байгаль орчин, хөдөө аж ахуйн бодлогын хорооны даргаар О.Мөнхсайхан, Б.Мөнх-Учрал, Г.Бат-Эрдэнэ, Б.Түмэнжаргал, Э.Номинчулуун. 
Үйлдвэр үйлчилгээ, хот байгуулалтын бодлогын хорооны даргаар Б.Тайванболд, гишүүдэд Т.Отгонболд, Д.Гиваапил, Ж.Энхбат, Ж.Бат-Эрдэнэ. 
Нийгмийн бодлогын хорооны даргаар П.Төгөлдөр, гишүүдэд Я.Отгонбаатар, Б.Буянхишиг, Д.Шинэбаяр, Д.Лхагвадулам.
Ёс зүйн дэд хорооны даргаар Х.Пүрэвсүрэн, гишүүдэд Н.Ганбаатар, Д.Батнасан, Ж.Мөнхцэцэг, Б.Түмэнжаргал гэсэн Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллахаар боллоо.




ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%