Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Эрх зүйн бодлогын хороо хуралдлаа

2017-01-27

Дүүргийн ИТХурал дахь Эрх зүйн бодлогын хороо 2017 оны 1-р сарын 25-ны өдөр хуралдлаа. Эрх зүйн бодлогын хорооны гишүүд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцан, хурлаар хэлэлцэгдсэн саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.   
Үүнд: 12.1.5-д Хурлаас байгуулсан байгууллага сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсгол, хэлэлцүүлэх санал гаргах гэснийг  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж  гэж оруулах.
-14.3 Төрийн болон орон нутгийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнууд  хурлын төлөөлөгч бүрэн эрхийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
-14.5 Төлөөлөгч чиг үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө түүнд амь нас, эрүүл мэнд эрсдэх, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэрэг аливаа хэлбэрийн нөлөөллөөс хамгаалуулах.
-18 дугаар зүйл  дүүргийн хурлын бүрэн эрхийг  тусгайлан ялгаж  оруулах.
-23.1.15 дэгийг мөрдөж ажиллах гэж оруулах. Хурлын хуралдааныг  нутгийн захиргааны ордонд хуралдуулах гэж оруулах.
-26.4  26.5-д заасан шаардлага хангахгүй бол татгалзах шийдвэрээ тухайн шатны хуралд хүргүүлэх мөн Засаг даргыг  дээд шатны Засаг дарга 5-аас доошгүй хоногийн дотор  томилох үүрэгтэй. Томилоогүй бол бүрэн эрх үүссэн гэж үзэх
-14.2 Хурлын төлөөлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд чиглэгдсэн төсөвтэй байна.
     -16.3 Хурлын ажлын албаны дарга гэх томъёоллыг нэмэх гэсэн саналуудыг тусгасан байна. 






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%