Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүрэг 2017 оныг “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлалаа.

2017-01-27

Багануур дүүргийн Засаг даргын 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Төрийн албан хаагчдын хариуцлага, ёс зүй, ажлын байрны соёлыг дээшлүүлэх, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор  энэ оныг “Төрийн албан хаагчдын хариулагыг дээшлүүлэх жил ” болгон зарласан билээ. 

Засаг даргын орлогч Т.Отгонболдоор ахлуулсан баг ажиллах ба жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан.     

Энэхүү ажлын хүрээнд “Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жил”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өргөө соёлын ордонд зохион байгууллаа. Арга хэмжээнд УИХ-н гишүүн Д.ЦогтбаатарДИТХ-н дарга С.Даваасүрэн, НИТХ-ын төлөөлөгч, Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир, НЗДТГ-н дарга М.Отгонбаяр, МУ-н төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Д.БаатарсайханАвлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Л.Батбаяр, Удирдлагын академийн Менежментийн тэнхимийн эрхлэгч, доктор профессор Д.Ганбаатар нар мэдээлэл хийлээ.

 Дүүргийн хууль хяналтын, хүчний, төрийн захиргааны, эрүүл мэнд, боловсролын болон аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааг нээж дүүргийн ИТХ-н дарга С.Даваасүрэн үг хэллээҮүний дараагаар Төрийн албан хаагчдын “Эрх-үүрэг-хариуцлагыг дээшлүүлэх нь сэдвээр Дүүргийн засаг Ц.Сандаг-Очир илтгэл тавьсан юм.

Дүүргийн Засаг дарга буюу төсвийн Ерөнхийлөн захирагч 29 төсөвт байгууллагын удирдлагуудтай  бүтээгдэхүүн нийлүүлэх Үр дүнгийн гэрээ байгуулдаг эрх зүйн  зохицуулалттай. Уг арга хэмжээний үеэр төрийн байгууллагуудын  төлөөлөл болгож Багануур дүүрэг дэх  Цагдаагийн хэлтсийн даргатай 2017 оны  Үр дүнгийн гэрээ байгууллаа.

Мөн Дүүргийн Засаг даргын санаачлагаар энэ оноос  Засаг даргатай Үр дүнгийн гэрээ байгуулдаггүй 13  байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай  хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болгож  Багануур ХК-ийн гүйцэтгэх захиралтай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%