Төрийн албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх жилийн ажлын хүрээнд Дүүргийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтсээс ажлын албаны мэргэжилтэн, албан хаагчдад Кайзен, Super 5S хөтөлбөр сэдвээр сургалт зохион байгууллаа.
5S хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажлын байрны эмх цэгц сайжран, албан хаагчдын цаг ашиглалт, ажлын бүтээмж дээшлэх, ажлын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, албан хаагчийн ёс зүй, хувийн зохион байгуулалт сайжрах зэрэг олон давуу талтай. Ажлын албаны албан хаагчид ажлын хариуцлагыг дээшлүүлэн үйл ажиллагаандаа энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
\