Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ЗЭВСЭГТ ХҮЧИН БАЙГУУЛАГДСАНЫ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЖАГСААЛ БОЛЛОО

2017-03-20

 Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жилийн ойн баяр, Монгол Цэргийн баяр өнгөрөгч 03-р сарын 18 ны өдөр тохиосон. Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа дархлан өнөө бидэнд үлдээсэн Монгол төрийн өлмий дайчин эрсийн алдар сууг батжуулж, алдаршуулах зорилгоор харийн дайсныг эх орноосоо хөөж ялалт байгуулсан түүхэн өдрийг МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР, ОРЧИН ЦАГИЙН ЗЭВСЭГТ ХҮЧИН ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ӨДӨР хэмээж тус өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ өдрийг тохиолдуулан Багануур дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс олон төрөлт арга хэмжээг зохион байгууллаа. Тухайлбал Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Даваасүрэн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар зэвсэгт хүчний 311-р ангид алба хааж буй дайчдад хүндэтгэл үзүүлэн эргэлт хийв. Монголын ардын арми зэвсэгт хүчнээс тэтгэвэртэй гарсан ахмадуудаа хамруулсан буудлагын тэмцээнийг зохион байгууллаа. Мөн ЕБС-ийн сурагчид ахмад үеийн төлөөллүүдтэй уулзалт хийсэн бол Аж ахуй нэгж албан байгууллагын удирдлагуудтай “ЗАМД ГАРЪЯ” нэвтрүүлгийг бэлтгэсэн. Тэгвэл өнгөрөгч 2017 оны 03-р сарын 17-ны өдөр Д.Нацагдоржийн талбайд ёслолын жагсаалыг хийж хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Уг жагсаалд  зэвсэгт хүчний 032-р ангийн төрийн торгон цэргүүд, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн,  Хилийн цэргийн 0252-р ангийн хамт олон, Онцгой байдлын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Цагдаагийн хэлтсийн хамт олон хамтран оролцсон. Мөн баярын хурлыг зохион байгуулж шагнал гардуулах үйл ажиллагаа хүндэтгэлийн тоглолт явагдлаа. 18 нас хүрсэн хүүхдүүдэд Цэргийн үнэмлэх, Засаг даргын “Батламж” гардуулан өглөө. Тус салбартаа ажил хөдөлмөрөөр манлайлсан дараах алба хаагч нарыг шагналаа. Үүнд: Эх орны төлөө-1 тэмдгээр ХЦ-ийн 0252-р ангийн захирагч хурандаа Ж.Дамдинбазар, Эх орны төлөө-2 тэмдгээр ЦХ-ийн дэд дарга дэд хурандаа Ц.Өлзийбаатар, Дайчин алдар медалиар ОБХ-ийн ахлах ахлагч Б.Энхбүүвэй нар тус тус шагнагдлаа. Мөн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн Засаг даргын баярын бичгээр зарим алба хаагчид шагнагдсан юм.









ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%