Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

ИРГЭДИЙН ХҮСЭЛТЭЭР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-03-21

Багануур дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Иргэдээ сонсъё” аяныг дүүрэгтээ эхлүүлж, иргэдийнхээ тулгамдаж буй асуудлын талаар сар бүр хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа билээ. Тус аяны хүрээнд 2-р хорооны Уурхайчин, Галуут хэсгийн иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ИТХ-ын дарга С.Даваасүрэн, ажлын албаны дарга Б.Балжинням, хэлтсийн дарга Ч.Нарлагмаа, ИТХ-ын тэргүүлэгч Д.Батнасан болон ЗДТГ, ЗАА-ны холбогдох мэргэжилтнүүд оролцож 03-р сарын 20-ны өдөр хорооны ажлын албаны байранд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.Хэлэлцүүлгийн үеэр иргэд ихэвчлэн цахилгаан дамжуулах шугам, тулгуурыг шинэчлэх шаардлагатай байгаа талаар санал хүсэлтийг гаргаж байлаа. Албаны хүмүүс холбогдох мэргэжилтнүүдээс тодруулга авч, цаашид үе шаттай авч хэрэгжүүлэх, шийдвэрлэх шаардлагатай ажлуудыг иргэдэд тайлбарлан, харилцан ярилцсан юм. Дүүргийн ИТХ-ын зүгээс Засаг даргатай хамтран эхний ээлжинд газрын албатай хамтран төлөвлөлтийн зургийг гаргаж, цахилгаан хангамжийн ажлын зураг, төслийг ойрын хугацаанд хийх төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх, улмаар барилга угсралтын ажлыг ирэх жилээс эхлүүлэх талаар нэгдсэн ойлголтонд хүрч ажиллалаа. Түүнчлэн иргэд хог тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээ сайн байгаа талаар хэлж, хот тохижилтын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлж байв.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%