Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Цагдаагийн албан хаагчид тангараг өргөлөө

2017-03-28

Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан өнөөдөр буюу 2017 оны 03-р сарын 28-ны өдөр Монгол улс даяар нэг цагт Цагдаагийн алба хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа. 11.40 минутад буюу морин цагт арга хэмжээ эхэлж, төрийн далбааг Д.Нацагдоржийн талбайд заллаа. Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Т.Төгс Монгол Улсын Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, бие бүрэлдэхүүнтэй мэндчилэн Тангараг өргөх ёслолыг нээсэн юм. Цагдаагийн алба хаагчийн шинэ тангаргийг бие бүрэлдэхүүнээр уншуулж, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурж баталгаажуулан, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлснээр арга хэмжээ өндөрлөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, Засаг дарга Ц.Сандаг-Очир, Багануур дүүрэг дэх хүчний байгууллагын удирдлагууд, албаны хүмүүс, цагдаагийн ахмад ажилчид хүндэтгэл үзүүлэн оролцсон байна. Дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн тангараг өргөсөн алба хаагчдад баяр хүргэн үг хэлж, Төрийн дээд одон, “Цэргийн хүндэт медал”-иар Багануур дүүрэг дэх замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Басбишийг шагнасныг  уламжлан гардуулан өглөө.  





ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%