Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Багануур дүүргийн ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХАЯГ

Багануур дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 5 дугаар хуралдаан боллоо.

2017-03-29

5 дугаар хуралдаан 2017 оны 3-р сарын 29-ний өдөр болж дараах таван  асуудлыг хэлэлцлээ. Үүнд: ГГЦС-ийг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгох тухай, Сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох, Дүүргийн 2016 оны төсвийн гүйцэтгэл хэлэлцэх, Дүүргийн 2016 оны давсан орлого, хэмнэсэн зардал хэлэлцэх тухай, Иргэдээ сонсъё” аяны саналыг  хэлэлцэх тухай асуудлуудыг хэлэлцлээ. ГГЦС-ийн багш, ажилтан албан хаагчдын санаачилгаар тус сургуулийг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгох хүсэлтийг ирүүлснийг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс уламжилсан байна. Мөн Боловсрол цогцолбор сургуулийн захиргаа, 125 дугаар сургуулийн захиргаанаас дэмжсэн бичиг ирснийг Тэргүүлэгчид хэлэлцээд бүрэн дэмжсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргад уламжлан Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр шийдвэрлүүлэх ажлыг дүүргийн Засаг даргад даалгалаа. Сонгуулийн тухай хуулийн дагуу 04 дүгээр сарын 01-нээс өмнө сонгуулийн сурталчилгааны зурагт болон ухуулах хуудас байрлуулах байршлыг тогтоох асуудлыг хэлэлцэн байршлыг тогтоон баталлаа. Мөн дүүргийн 2016 оны төсвийн гүйцэтгэл 100 хувийн биелэлттэй, давсан орлого, хэмнэсэн зардлыг нэн түрүүнд шаардлагатай байгууллагуудад хувиарласан талаар СТСХ-ийн дарга танилцууллаа. Нийслэл дүүргийн ИТХ-аас баталсан тогтоол шийдвэр авч байгаа арга хэмжээ болон ойрын үед хийх ажлын талаар иргэддээ танилцуулж, агаар орчины бохирдлыг бууруулах бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах тэдний санал бодлыг сонсож цаашдын үйл ажиллагаандаа тусгах зорилгоор “Иргэдээ сонсъё” аяныг зохион байгуулж байгаа билээ. Хороодод хийсэн нээлтийн үйл ажиллагааны уулзалтын талаар ИОХ-ийн дарга  товч мэдээлэл хийн иргэдийн санал хүсэлтийг танилцууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%